DiscoverReader.mn#45 Жорж Лейкофф "Зааны тухай бүү бод!"
#45 Жорж Лейкофф "Зааны тухай бүү бод!"

#45 Жорж Лейкофф "Зааны тухай бүү бод!"

Update: 2023-12-11
Share

Description

Нью-Йорк Таймс сонины бестселлэр "Зааны тухай бүү бод!" ном хэвлэгдэн гарсан даруйдаа АНУ-д олны анхаарлыг ихэд татаж, унших ёстой номын жагсаалтад зүй ёсоор орсон чухал бүтээл юм. 


Улс төрийн маргаан мэтгэлцээн гэдэг үг яриагаараа сонгогчдын оюун санаа, зүрх сэтгэлийг өөртөө байлдан дагуулж эхлэх үед л жинхэнэ утгаараа хэрэгждэг аж. Санаа бодлоо зөв ойлгуулж, амжилттай харилцах нь улс төрийн үйл хэргийн амин сүнс. Үүний тулд өөрсдийгөө тэдний байр суурин дээр тавьж ямар үнэт зүйлстэй, ертөнцийг ямар өнцгөөс харж байна вэ гэдгийг мэдэх шаардлагатай юм. Энэ үйл явцыг "Зааны тухай бүү бод!" номын зохиогч, хэл шинжээч, философич Жорж Лейкофф “харах хүрээ” хэмээн тайлбарлажээ. 


Тиймээс сонгогчдын харах хүрээг мэдэж аван, түүнд нь тохирсон мессежийг өгч чадсан хүн л улс төрийн харилцаан дээр амжилттай явах боломжтойг уг ном өгүүлнэ. Үүнээс гадна АНУ-ын улс төрийн амьдрал, нийгмийн чухал асуудлуудыг дэлгэрэнгүй тайлбарлаж, тэр болгон дээр дүн шинжилгээ хийсэн нь уг номыг улам сонирхолтой болгож чадсан билээ. Цаг үеэ олсон уг чухал номыг энэ оны 5 дугаар сарын 12-ны өдөр Монсудар хэвлэлийн газар ХБНГУ-ын Фридрих Эбертийн Сангийн дэмжлэгтэйгээр уншигчдын хүртээл болгосон юм. 


Иймд Reader подкастын шинэхэн дугаарт "Зааны тухай бүү бод!" хэмээх номын талаар ярилцлаа. Бид дан ганц номыг ярьсангүй. Харин улс төрийн хэл яриа, маргаан мэтгэлцээн, сонгуулийн уриа, олон нийтийн харах хүрээ зэрэг сэдвүүд дээр анализ хийсэн юм. 


 


МОДЕРАТОР: Б.Дөлгөөн (Sciences Po их сургуулийн судлаач, улс төр судлаач)


ЗОЧИД:


- Д.Номин (Хуульч)


- С.Ууганбаяр (Монсудар хэвлэлийн газрын түүх, нийгмийн ухааны редакцын төслийн менежер) 


- Б.Батбаатар (Монсудар хэвлэлийн газрын редактор)

Comments 
In Channel
loading
00:00
00:00
x

0.5x

0.8x

1.0x

1.25x

1.5x

2.0x

3.0x

Sleep Timer

Off

End of Episode

5 Minutes

10 Minutes

15 Minutes

30 Minutes

45 Minutes

60 Minutes

120 Minutes

#45 Жорж Лейкофф "Зааны тухай бүү бод!"

#45 Жорж Лейкофф "Зааны тухай бүү бод!"